АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв Монгол Улсыг COVID-19-ийн халдварын тархалт өндөртэй ангилалд оруулав
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 07 11:20
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв Монгол Улсыг COVID-19-ийн халдварын тархалт өндөртэй улс гэж тодорхойллоо.
Тиймээс I түвшний буюу энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг мөрдөхийг зөвлөж байна.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв улс орнуудыг эрсдэлийн дөрвөн түвшинд ангилдаг. Үүнээс I түвшин нь хамгийн хөнгөн ангилалд багтдаг аж.
Монгол Улсаас гадна Сингапур болон БНСУ энэ ангилалд багтаж байгаа юм.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-07 11:20
76193
BBJAX