АНУ-ын яруу найрагч Луиз Глюк утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртлээ
2020 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр АНУ-ын яруу найрагч Луиза Глик тодорлоо.
Тэрбээр 1968 онд ‘Firstborn’ шүлгээр нэрд гарч, удалгүй АНУ-ын орчин үеийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй яруу найрагчдын нэг болжээ. Луиза Глик зохиол бүтээлээ туурвихаас гадна Йелийн их сургуульд англи хэлний профессороор ажилладаг юм байна. Тэрбээр 1993 онд “Пулитцер”, 2014 онд Үндэсний номын шагнал зэрэг нэр хүндтэй шагналуудын эзнээр тодорч байжээ.
Яруу найргийн хувь оршихуйг бусдад ойлгуулсан эгэл бөгөөд шулуун зоримог яруу найргийн илэрхийллийг нь үнэлж Луиз Глюкт энэхүү шагналыг гардуулж буйг Нобелийн хороо онцолсон байна.
Үүнээс гадна Норвегийн Нобелийн хороо энэ баасан гарагт Осло хотноо 2020 оны Нобелийн Энхтайвны шагналын эзнийг зарлана. Энэ удаагийн Нобелийн Энхтайвны шагналд нийт 318 нэр дэвшигч буюу 211 хүн, 107 байгууллага нэр дэвшиж байна.
Д.Баярцэцэг
Холбоо барих: bayartsetseg.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com