АНУ-ын Сенат Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоолыг батлав
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 16 17:00
АНУ-ын Конгрессын Сенатын танхим Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоолыг баталлаа.
Энэхүү тогтоолд АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорацыг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, төрөлжилт, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгасан байна. Мөн АНУ-ын Төр, хувийн хэвшлийг Монгол Улс дахь дэд бүтэц, бусад чухал төслүүдэд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд уриалахаар заажээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-16 17:00
69673
BBJAX