АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Япон улсад айлчилна
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 04 10:00
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай баасан гарагт уулзаж магадгүй байна.
Уулзалтаар Нэнси Пелоси Японы Ерөнхий сайдтай Тайвань болон БНХАУ-ыг тойрсон нөхцөл байдал, Украины дайн, БНАСАУ-ын асуудал зэргийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын Япон улсад хийх айлчлал энэ пүрэв гарагт эхэлнэ.
Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “АНУ ардчилал нэрийн дор БНХАУ-ын тусгаар тогтнолд заналхийлж байна” гэж мэдэгдээд байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-08-04 10:00
76823
BBJAX