АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялах магадлал нэмэгдэхийн хэрээр мексик песогийн ханш чангарч байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 05 10:20
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялах магадлал нэмэгдэхийн хэрээр мексик песогийн ханш чангарч байна.
Магадгүй хөдөлгөөн энэ хэвээр үргэлжилбэл песогийн ханш энэ оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэх юм. Висконсин болон Мичиган мужид Жо Байден ялсны дараа нэг ам.доллартой тэнцэх песо чангарч 21 болжээ. Харин Дональд Трамп Флоридад ялж хөрөнгө оруулагчид 2016 он давтагдах гэж байна гэж таамагласан нь хослолыг 22 руу дөхүүллээ.
Сүүлийн байдлаар буюу Нью-Йоркт лхагва гарагийн 15.00 цагт песогийн ханш 20.98 болсон нь сүүлийн найман сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Б.Дөлгөөнзул | @DulguunzulB
Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-05 10:20
66268
BBJAX