АНУ-д хүнсний хангамж авахаар олон зуун автомашины дараалал үүсжээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 15 17:15
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын үед хүнсний хангамж үзүүлэх шийдвэр гаргаад байна.
Энэхүү шийдвэрийн дагуу Лос Анжелес хотын орон нутгийн "Food Bank" буюу "Хүнсний банк"-уудад олон зуун автомашины дараалал үүсжээ. Мягмар гарагт хангамж тарааж байсан Лос Анжелесийн захын дүүргийн ахлах сургууль, үзэсгэлэнгийн танхимуудын ойролцоох замд түгжрэл үүссэн байна. Улмаар сайн дурын ажилтнууд дараалалд зогссон автомашинуудад хүнсний хангамжийг нь хүргэж өгөхөд хүрчээ. Хангамжийг 5000 гаруй айл, өрхөд хүргэнэ гэж тооцоолж байгаа аж. Гол төлөв тахлын улмаас ажлын байраа алдсан хүмүүст энэхүү хангамжийг олгож байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-15 17:15
62409
BBJAX