АНУ-д орон сууцны үнийн өсөлт IV сард саарч, 20.4 хувь болжээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 29 15:00
АНУ-д орон сууцны үнийн өсөлт дөрөвдүгээр сард саарсан байна. Тус улсын хэмжээнд тайлант сард орон сууцны үнийн хөдөлгөөнийг илтгэдэг индекс 20.4 хувиар өсжээ.
Гуравдугаар сард 20.6 хувиар өсөж байсантай харьцуулахад өсөлт бага зэрэг саарсан байна. 2021 оны эцсээр АНУ-д моргейжийн зээлийн хүү хоёр дахин өссөн аж. Зээлийн хүү өсөж, хэрэглэгчдийн худалдан авалт буурсан нь орон сууцны үнэ бага зэрэг буурахад нөлөөлжээ.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-29 15:00
76689
BBJAX