АНУ-д моргейжийн зээлийн хүү нэмэгдэж, сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрлээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 14 14:00
АНУ-д моргейжийн зээлийн хүү гурван долоо хоног дараалан өсөж, ойрын хоёр жил орчмын дээд түвшинд хүрээд байна.
30 жилийн хугацаатай зээлийн хүү 3.45 хувь болсноор 2020 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байгаа аж. Моргейжийн зээлийн хүүгийн өсөлт нь одоогоор орон сууцны эрэлт, худалдан авалтад нөлөөлөөгүй байна. Хэдий тийм боловч зээлийн хүү эрчимтэй өсвөл ойрын хугацаанд эрэлт буурахад нөлөөлнө гэж “Freddie Mac”-ийн шинжээчид үзэж байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-14 14:00
73953
BBJAX