АНУ бодлогын хүүгээ ойрын хугацаанд өсгөх магадлал буурч, алтны үнэ өслөө
Нийтэлсэн огноо: 2021 оны 10 сарын 21 10:00
Алтны үнэ хоёр дахь өдрөө дараалан өсөж байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд өсгөх магадлал бага байгааг мэдэгдээд байгаа юм.
Мөн “Ирэх сараас бондын худалдан авалтаа бууруулах ёстой” гэж Холбооны Нөөцийн банкны удирдлагуудын нэг мэдэгдлээ. Эрчим хүчний үнэ өсөж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсанаар инфляц эрчимжсэнтэй холбоотойгоор бодлогын хүүг ойрын хугацаанд өсөх вий гэсэн болгоомж бий болоод байна.
Нью-Йоркийн Таваарын биржид алтны спот үнэ 0.5 хувиар өсөж, унц нь 1778 ам.доллар болсон байна. Харин “Bloomberg Dollar Spot” индекс 0.1 хувиар буурчээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-10-21 10:00
72326
BBJAX