Английн Төв банк сүүлийн 27 жилийн хамгийн өндөр дүнгээр бодлогын хүүгээ өсгөв
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 05 10:40
Английн Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж, 1.75 хувьд хүргэлээ. Энэ нь сүүлийн 27 жилийн хугацаанд бодлогын хамгийн өндөр дүнгээр өсгөсөн тохиолдол болж байна.
Шинжээчид инфляц эрчимжиж байгааг Их Британи жил гаруйн хугацаанд үргэлжлэх эдийн засгийн уналттай нүүр тулж магадгүй гэж анхааруулж байна. Английн Төв банкны тэргүүн Эндрю Бэйли “Мөнгөний бодлогын хороо инфляцын дарамтын шинж тэмдгүүдэд анхаарал хандуулж байгаа бөгөөд шаардлагатай бол шийдэмгий арга хэмжээ авах”-аа мэдэгдлээ.
Түүнчлэн есдүгээр сарын уулзалтаар инфляцтай тэмцэх бүх төрлийн сонголтыг харгалзаж үзэхээ онцолсон байна.
Б.Юмжир | @b_yumjir
Холбоо барих: yumjir.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-08-05 10:40
76845
BBJAX