Ам.долларын ханш чангарч, Засгийн газруудын бондын өгөөж өссөнөөр алтны үнийн өсөлт саарав
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 04 09:00
Ам.долларын ханш чангарч, улс орны Засгийн газруудын бондын өгөөж өссөнөөр алтны үнийн өсөлт саарч байна.
Олон улсад өрнөж буй геополитикийн асуудалтай холбоотойгоор аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөөд байв. Тухайлбал: алтны үнэ сүүлийн хоёр долоо хоног дараалан өссөн юм. Харин сүүлийн байдлаар гуравдугаар сарын оргил түвшнээсээ 15 орчим хувиар унаад байна.
Алтны үнэ энэ оны хоёрдугаар хагаст унц нь 2000 ам.доллар хүрч магадгүй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тайландаа онцолжээ.
Одоогийн байдлаар алтны үнэ 0.7 хувиар буурч, унц нь 1780 ам.долларт хэлбэлзэж байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-08-04 09:00
76820
BBJAX