Амируш Аммар: Эмч нар намайг XII сард COVID-19-өөр өвдсөн байсан байж магадгүй гэсэн
Францад COVID-19-ийн халдварын эхний тохиолдол байх магадлалтай байгаа Амируш Аммар “Associated Press”-т ярилцлага өгсөн байна. 40 эргэм насны Алжир улсын иргэн, гэхдээ сүүлийн хэдэн жил Францад амьдарч байгаа түүнийг "COVID-19-өөр өвдсөн байсан байж магадгүй" гэж эмч нар хэдэн долоо хоногийн өмнө мэдэгдсэн байна. Тэрээр XII сард өвдөж байх үедээ тогтмол ханиалгаж, 40 гаруй хэм халуурч байжээ. Тухайн үед COVID-19 гэсэн нэр томьёо ч гараагүй байсан бөгөөд эмч нар түүнийг хүнд халдварт өвчин туссан гэж оношилж байжээ. Түүнээс вирус халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Эрчимт эмчилгээний тасагт тэрээр хэсэг хугацаанд антибиотик хэрэглэж байгаад эдгэрчээ.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com