АМГТГ: АИ-92 шатахуун сүүлийн 16 сард анх удаа бодит үнийн түвшинд борлуулагдаж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 12 18:00
АИ-92 шатахуун нь сүүлийн 16 сард анх удаа өртөг зардал шингэсэн бодит үнийн түвшинд хүрч борлуулагдаж байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээллээ.
Хамтарсан зөвлөлөөс АИ-92 шатахууны үнийн өөрчлөлтийг зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх зөвлөмжийг гаргаад байсан юм.
Монгол Улсад нэгдүгээр сард ОХУ-аас импортолсон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн нь 747 ам.доллар байна. Үүн дээр татвар хураамж, зардал нэмэгдсэнээр үнэ нь 2211 төгрөг болж байгаа аж.
Мөн үнийн өөрчлөлтийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр өртгийг тооцсон борлуулагдах үнэ литр тутамдаа 2240 төгрөг байна гэж мэдээллээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-12 18:00
73908
BBJAX