Алтны спот үнэ 0.8 хувиар өсөж, унц нь $1852 болов
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 14:40
АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн дээд цэгт хадгалагдсанаар алтны үнэ өслөө.
Ингэснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ цаашид ч эрчимтэй нэмэгдүүлэх хүлээлт нэмэгдэж байна. Үүний дараа АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өслөө. Мөн ам.долларын ханш гуравдугаар сарын эцсээс хойш зургаа орчим хувиар чангараад байна.
Алтны спот үнэ Нью-Йоркийн биржид 0.8 хувиар өсөж, унц нь 1852 ам.доллар боллоо. Бусад үнэт металлуудын үнэ мөн адил өссөн үзүүлэлттэй байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 14:40
75750
BBJAX