Алдагдал хүлээсэн гэх баталгааг гаргуулсны дараа нөхөн төлбөр төлнө гэжээ
"Нефтийн цооногоос нь газрын тос алдагдсанаас болж бусад компаниуд алдагдал хүлээсэн гэх баталгааг гаргуулсны дараа тэдэнд нөхөн төлбөр төлнө" гэсэн хүсэлт “British Petroleum” компаниас гаргасныг шүүх түдгэлзүүлсэн байна. 2010 онд Мексикийн буланд байрлах “British Petroleum” компанийн олборлолтын цооногоос газрын тос алдагдсны улмаас нийт 9.2 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг бусдад төлөх шаардлагатай болоод байгаа юм. Тус компанийн зүгээс хүсэлт гаргасны дагуу АНУ-ын давж заалдах шатны шүүхээс Нью Орлеаний шүүхэд энэ хэргийг дахин шалгах зааварчилгаа өгчээ. Харин Нью Орлеан дахь шүүхээс “British Petroleum” компанийг нөхөн төлбөрөө өмнө нь шүүхээс тогтоосны дагуу төлөх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан байна. Гэвч “British Petroleum” компани дээд шатны шүүхэд дахин давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com