Айл, өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулж эхэллээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 01 сарын 13 19:14
Өнгөрсөн амралтын өдрүүдээр 12 өрхийн 32 иргэн угаарын хийд хордсон гэх шалтгаанаар Яаралтай тусламжийн төвд хандсан байна.
Мөн удаан хугацаанд хойшлоод байгаа гэр хорооллын 200 мянган айл, өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах ажил өнөөдрөөс эхэлж байгааг Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ. Эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирээд байгаа бөгөөд дараагийн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирэх юм байна.
Б.Төгсбилиг
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-01-13 19:14
60240
BBJAX