Азийн дөрөв дэх том эдийн засаг өсч эхэллээ
Өмнөд Солонгосын эдийн засаг сүүлийн есөн улиралд байгаагүй хэмжээгээр өссөн гэж Солонгосын Төв Банкнаас мэдээллээ. Тодруулбал энэ оны хоёрдугаар улиралд Азийн дөрөв дэх том эдийн засаг өмнөх улирлаасаа 1.1 хувиар өссөн байна. Харин шинжээчид үүнийг нэгдүгээр улирлын адил 0.8 хувиар өснө гэж таамаглаж байсан аж. Түүнчлэн шинжээчид “Худалдааны хамгийн гол түнш Хятадын эдийн засгийн төлөвд сөрөг хүлээлт давамгайлж байснаас үл хамааран Засгийн газар зарцуулалтаа нэмэгдүүлж, иргэдийн хэрэглээ өндөр байсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн” гэж үзэж байна. Тус улсын төв банкнаас мэдээлснээр Засгийн газрын зарцуулалт өмнөх улирлаасаа 2.4 хувиар өссөн төдийгүй нэгдүгээр улиралд 0.4 хувиар буурч байсан иргэдийн хэрэглээ хоёрдугаар улиралд 0.6 хувиар өсчээ. Үүнээс гадна Өмнөд Солонгосын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд байгаа зогсонги байдал эдийн засгийн өсөлтийг сааруулна гэсэн хүлээлт байсан бол төв банк тавдугаар сард бодлогын хүүгээ бууруулсан нь эерэг нөлөө үзүүлсэн байна.
Б.Батманлай
Холбоо барих: Batmanlai.b@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com