“Zoox” компани “Robotaxi” буюу автомат жолоодлоготой цахилгаан автомашинаа танилцууллаа
Нийтэлсэн огноо: 2020 оны 12 сарын 15 17:00
“Amazon”-ийн эзэмшдэг “Zoox” компани “Robotaxi” буюу автомат жолоодлоготой, цахилгаан автомашинаа танилцууллаа.
Энэхүү автомашин нь жолооны хүрдгүй, нэг дор дөрвөн зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Мөн дээд хурд нь 120 км/цаг юм байна.
Түүнчлэн урд болон хойд хэсэгтээ хөдөлгүүртэй тул эргэлт хийхгүйгээр аль ч чиглэлд хөдөлгөөнөө эхлүүлэх боломжтой юм байна. “Robotaxi” нь нэг удаагийн цэнэглэлтээр 16 цаг ажиллана.
“Zoox” компани энэхүү технологио нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор аппликейшнд суурилсан унаа дуудлагын үйлчилгээг Сан Франциско, Лас Вегас зэрэг хотод нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-12-15 17:00
66976
BBJAX