“Zoom” нэмж хувьцаа гаргах замаар 1.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 13 13:40
Цахим видео хурлын платформын эрэлт өндөр байгааг ашиглан “Zoom” компани нэмж хувьцаа гарган, 1.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх гэж байна.
Нэмэлт хувьцаа нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн арилжаалагдах товтой байгаа юм. Цар тахлын үед зайнаас ажиллах горим дэлгэрч, “Zoom”-ийн хэрэглэгчдийн тоо сүүлийн нэг жилд эрс өссөн байна.
Улмаар тус компанийн хувьцааны ханш сүүлийн 12 сард 362 хувиар өсөөд байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар “Zoom”-ийн нэгж хувьцааных нь ханш 342.99 ам.доллар байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-13 13:40
67518
BBJAX