“Xpeng” БНХАУ-ын 5 банкнаас 2 тэрбум ам.долларын зээл авна
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 14 16:20
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” компани хоёр тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус компани бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний хүчин чадлаа өргөжүүлэх үүднээс БНХАУ-ын таван банкнаас зээл авч байгаа ажээ. “Xpeng” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Хөрөнгийн биржид IPO хийж, 1.7 тэрбум ам.доллар босгосон байна.
Одоогийн байдлаар хувьцаа нь 44.36 ам.доллароор арилжаалагдаж байгаа юм.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-14 16:20
67562
BBJAX