“Xiaomi” АНУ-ын зах зээлд ухаалаг гар утас борлуулна
БНХАУ-ын “Xiaomi” корпораци ойрын хугацаанд АНУ-ын зах зээлд ухаалаг гар утас борлуулахаа мэдэгдлээ. Тус улсад ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж, “Xiaomi”-ийн борлуулалт II улиралд 38 хувиар буурсан талаар тус компанийн удирдлага өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Тиймээс гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, алдагдлаа нөхөхөөр болсон байна. Ингэхдээ БНХАУ-д ашигладаг онлайн худалдаа болон нийгмийн сүлжээний маркетингаа ашиглаж бүтээгдэхүүнээ сурталчилахаар төлөвлөж байгаа аж. АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлд “Apple”, “Samsung” компаниуд давамгайлдаг төдийгүй ихэвчлэн “Verizon”, “AT&T” зэрэг үүрэн телефоны оператороор дамжин худалдаанд гардаг. Тиймээс “Xiaomi" АНУ-ын хэрэглэгчдэд хүрэхэд амаргүй байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Б.Номин
Холбоо барих: nomin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com