“Xanadu Mines” 1.12 сая австрали долларын санхүүжилт бүрдүүллээ
“Xanadu Mines” компани “Хармагтай” төслийн дараагийн шатыг санхүүжүүлэх 1.12 сая австрали долларын санхүүжилтээ бүрдүүллээ.
Тус компани нэгж бүрийг нь 0.033 австрали доллароор үнэлэн 34 сая хувьцаа шинээр гаргаж байгаа юм. Хувьцааны зохицуулалтаа хийсний дараа энэхүү хувьцаа нь “Xanadu Mines”-ийн 4.1 хувийг төлөөлөх ажээ. Мөн энэхүү санхүүжилт орж ирснээр тус компанийн бэлэн мөнгөний тэнцэл 3.1 сая австрали доллар болох юм байна.
“Xanadu Mines” Өмнөговь аймгийн нутагт орших “Хармагтай” төслийн талбайд зургаадугаар сарын эхний долоо хоногт алмазан өрөмдлөг хийж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Австралийн Хөрөнгийн биржид баасан гарагт “Xanadu Mines” 5.26 хувиар буурч, 0.04 австрали доллар болоод байна.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com