“Wondery” подкастын сүлжээг худалдан авахаар “Apple” болон “Sony Music” саналаа хүргүүлэв
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 09 17:00
“Wondery” подкастын сүлжээг худалдан авахаар “Apple” болон “Sony Music” санал хүргүүлсэн байна.
“Wondery”-ийн хувьд бизнесээ 300-400 сая ам.доллар хүртэл үнээр худалдах сонирхолтой байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Хэрэв бүтвэл подкаст хөгжүүлэх салбарт хийгдсэн хамгийн өндөр дүнтэй хэлцэл болох төлөвтэй байна. Энэхүү сүлжээг сард дунджаар найман сая гаруй хүн сонсдог байна.
“Wondery” нь телевизийн цуврал болон өөр олон контент болгох боломжтой подкастууд гаргадаг. Эдгээрийг ашиглан хэд хэдэн цуврал кино хийж эхлээд байгаа юм.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-09 17:00
66368
BBJAX