"Wonder Woman 1984" кино Зул сарын баярын 7 хоногт 36.1 сая ам.долларын орлого олов
Нийтэлсэн огноо: 2020 оны 12 сарын 28 12:40
“DC Comics”-ийн супер баатрын сэдэвт "Wonder Woman 1984" кино Зул сарын баярын амралтын өдрүүдээр дэлхийн хэмжээнд 36.1 сая ам.долларын орлого олсон талаар “Warner Bros” мэдээллээ.
Үүний 40 гаруй хувийг АНУ, Канадын зах зээл бүрдүүлсэн байна. Гуравдугаар сард цар тахал эхэлснээс хойш АНУ-ын “Box Office”-т нээлтээ хийсэн даруй хамгийн өндөр орлого олсон кино боллоо. 200 сая ам.доллар буюу өндөр зардлаар бүтсэн “Wonder Woman”-ийн шинэ ангийг АНУ-д олон сая үзэгч гэртээ “HBO Max” стримингээр үзсэн байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-12-28 12:40
67206
BBJAX