"Wolf Petroleum" компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлт гаргана
"Газрын тосны үйлдвэрлэлийг Монгол Улсын тэргүүлэгч салбар болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын парламент Газрын тосны тухай шинэ хуулийг баталлаа" гэж Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Wolf Petroleum” компани мэдээлжээ. Шинэ хуулийн үр дүнд хайгуулын хугацаа найман жил байгааг хоёр удаа сунгаж, олборлолтын тусгай зөвшөөрлийн хугацааг 25 жилээр тогтоосныг мөн л хоёр удаа сунгах бололцоо бүрдсэнийг онцолжээ. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлт гаргавал 180 хоногийн дотор шийдвэрлэж өгөх бололцоотой болсныг “Wolf Petroleum”-ийн мэдэгдэлд дурдсан байна. 2014 онд багтаан газрын тосны Жинст болон Баруун-Уртын талбай дээрээ бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгаа “Wolf Petroleum”-ийн хувьд энэ нь таатай мэдээ гэж үзжээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсны дараа сүүлийн тав хоногийн дотор Австралийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 25 хувиар өсч, 0.04 австрали доллар болоод байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com