“Walmart” цахим санхүүгийн үйлчилгээний гарааны бизнес байгуулав
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 12 15:45
АНУ-ын жижиглэн худалдааны салбарт тэргүүлэгчдийн нэг “Walmart” компани финтекийн гарааны бизнес байгууллаа.
Тус компани хэрэглэгчдэдээ зориулж дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Ribbit Capital”-тай хамтран ажиллахаар болсон байна. “Walmart” компани “Robinhood” цахим үнэт цаасны платформд хөрөнгө оруулаад байгаа юм.
“Walmart”, “Amazon” хоорондын өрсөлдөөн улам ширүүсэж байгаагаас “Walmart” ийнхүү “Alibaba” шиг дэд бүтэц хөгжүүлж магадгүй гэж зарим ажиглагчид таамаглаж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-12 15:45
67494
BBJAX