"Vale” компани Шинэ Каледони дахь никелийн уурхайд 500 сая ам.долларын хөрөнгө оруулна
Никелийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Vale” компани Францын Шинэ Каледони дахь никелийн уурхайд бие даан 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна.
Тус компани өмнө нь энэ төсөлд өөр аль нэг хөрөнгө оруулагчтай хамтран оролцоно гэж мэдэгдэж байжээ. Хэдий тийм боловч ийнхүү бие даан хөрөнгө оруулалт хийхээр болсон нь цахилгаан автомашины эрэлт өсөх таамгийг дагаад энэ төрлийн бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийн ач холбогдлыг шинэ шатанд авч үзэх болсны илрэл гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Фабио Швартсмэн онцолжээ. “Vale” компанийн хувьд Шинэ Каледони дахь никелийн төсөлд нэмэлт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэдгийг онцлоод байгаа юм. Тус компанийн өмнөх хөрөнгө оруулалт төдийлөн амжилттай болоогүй. Төсөл 2014-2016 онд 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. “Vale” компани 2019 оны никелийн гарцын таамгаа 244 мянган тонн байсныг бууруулан 236 мянган тонн болгох шийдвэр гаргажээ.
М.Золбоо
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com