“Vale”-ийн ашигладаг боомтод гал гарч, төмрийн хүдрийн нийлүүлэлт нь буурч магадгүй болов
Бразилын умард хэсэгт орших “Ponta da Madeira” боомтод гал гарснаар “Vale” компанийн төмрийн хүдрийн нийлүүлэлт саатаж магадгүй болоод байна.
Тус боомт жилд 230 сая тонн төмрийн хүдэр нийлүүлэх хүчин чадалтай. “Vale” компани “Ponta da Madeira” боомтод таван зогсоол эзэмшдэг аж. Нэгдүгээр сарын 14-нд таван зогсоолын нэг нь галд өртөж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Засварын ажилд хамгийн багадаа зургаан сар зарцуулна гэж тооцоолоод байгаа ажээ. Ингэснээр “Vale”-ийн төмрийн хүдрийн нийлүүлэлт 2021 онд 32 сая тонноор буурах магадлалтай болоод байна.
Төмрийн хүдрийн үнэ лхагва гарагийн өглөөний байдлаар Далянийн Таваарын биржид тонн нь 1062 юань болж, 0.47 хувиар өссөн байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com