“United Airlines" компани 10 шинэ онгоц худалдаж авна
АНУ-ын агаарын тээврийн “United Airlines" компани “Boeing 777" загварын 10 онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Тус компани холын зайд нислэг үйлддэг хуучин онгоцнуудаа солих ажлыг эхлүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Boeing 777-300-ER" хос хөдөлгүүрт 10 онгоцонд нийт 3.3 тэрбум ам.долларыг зарцуулах тооцоотой байна. “Boeing" компанийн хамгийн борлуулалт сайтай загваруудын нэг болох энэхүү онгоц нь үйл ажиллагааны бүтээмж өндөртэйгээс гадна бусад загваруудтай харьцуулахад ачааны багтаамж их байдгаараа онцлог юм байна. “United Airlines" нь дээрх захиалгаас гадна “Airbus" компанийн үйлдвэрлэсэн “A350-1000" загвараас 35-ыг захиалаад байгаа юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com