UEFA: Аваргуудын лигийн тоглолтууд VIII сарын 7-оос үргэлжилнэ
Цар тахлын улмаас III сараас хойш завсарлаад байсан "Аваргуудын лиг"-ийн тоглолтууд VIII сарын 7-ноос үргэлжлэхээр болсныг Европын Хөлбөмбөгийн холбоо баталгаажууллаа. Шөвгийн 8, хагас шигшээ, финалын тоглолтууд VIII сарын 12-23-ны хооронд Португалын Лисбон хотод болно. Ялагдсан баг шууд хасагдах журмаар зохион байгуулагдах юм. Өөрөөр хэлбэл, аваргуудын лиг хасагдах шатны үндсэн хэлбэрээ өөрчилж, нэг тоглолттой явагдахаар болж байна. Гэхдээ шөвгийн 16-ийн үлдсэн 4 хариу тоглолтыг VIII сарын 7, 8-нд өөрийн талбай болон Португалын алинд нь явуулахаа эцэслэн шийдвэрлээгүй байна.
Дашрамд дурдахад, нэр хүндээрээ аваргуудын лигийн дараа орох Европа лиг VIII сарын 5-нд эргэн ирж, 21-нд аваргаа тодруулахаар болжээ.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com