“Uber” АНУ-ын жолооч нарыг дэмжих зорилгоор $250 сая зарцуулахаар төлөвлөж байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 08 14:30
Такси захиалгын үйлчилгээ үзүүлэгч “Uber” компани жолоочдоо дэмжих 250 сая ам.долларыг төсөвлөлөө.
Энэхүү төсвийг жолооч нарт нэмэлт цалин, урамшуулал олгох, шинэ ажилтнуудыг дадлагажуулах зэрэгт зарцуулна. АНУ-д вакцинжуулах явц эрчимжиж, тахлын нөхцөл байдал намдан, үйлчилгээний газрууд эргэн нээгдсэнээр такси үйлчилгээний эрэлт эргэн нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хөл хорионы үед “Uber”, “Lyft” зэрэг такси дуудлагын үйлчилгээний эрэлт буурч, жолооч нарын тоо цөөрөөд байсан юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-08 14:30
69532
BBJAX