"Twitter" жиргээндээ хавсаргах боломжтой "GIF" зургийн хэмжээг нэмэгдүүллээ
"Twitter" компани жиргээндээ хавсаргах боломжтой "GIF" зургийн дээд хэмжээг таван мегабайтаас 15 мегабайт болгон нэмэгдүүллээ. Хэдий тийм боловч зөвхөн компьютер дээр вебээс "GIF" зураг оруулбал хэмжээний хязгаарлалт гурав дахин өсөх юм. Хөдөлгөөнгүй зураг болон хөдөлгөөнтэй "GIF" зургуудыг гар утаснаас оруулж байгаа бол таван мегабайтын хязгаарлалт хэвээр байх юм байна. Компаниуд "Twitter"-ийг ашиглахдаа "TweetDeck" үйлчилгээг хэрэглэдэг бол энэхүү өөрчлөлт хараахан хийгдээгүй байгааг анхаарах хэрэгтэй. 15 мегабайтын хэмжээтэй "GIF" зураг нь "Twitter"-т байх шаардлагагүй том хэмжээ мэт санагдаж болох ч энэ нь "Twitter"-ийн платформуудад нийтлэгдэж байгаа медиа файлуудад тавигдаж буй логистик хязгаарлалтуудыг арилгах үйл ажиллагаанд нь уялдаж байгаа аж. Өнгөрсөн сараас эхлэн "Twitter" компани зургаан секундын дүрс бичлэг хуваалцах "Vine" үйлчилгээний уртын хязгаарлалтыг 140 секунд болгож өсгөсөн юм. Түүнчлэн "Twitter"-т шууд тоглуулахаар оруулах боломжтой дүрс бичлэгийн урт 20 секунд байсныг нэмэгдүүлж, 30-140 секунд болгон өөрчилжээ. Хэдий тийм боловч "Twitter" компанийн бүтээгдэхүүн орлогын эх үүсвэр байх чадамж муу гэж үзсэн учир хоёр шинжээч хувьцааны үнэлгээг бууруулснаас болж, ханш нь буурсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд "Twitter"-ийн үнэт цаас үнэлгээнийхээ талыг алджээ. Ингэснээр нийгмийн сүлжээний "Twitter" компанийн зах зээлийн үнэлгээ 12.4 тэрбум ам.доллар болоод байгаа юм. Энэ нь "Facebook"-ийн зах зээлийн үнэлгээнээс 27 дахин бага үзүүлэлт болжээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
sodgerel.kh@bloombergtvmongolia.com