"Tucker Sno-Cat" цасны машины эрэлт огцом өсжээ
"Tucker Sno-Cat" цасны машины эрэлт 75 жилийн дараа эргээд хамгийн дээд түвшинд хүрч өслөө. Найман км/цаг-ийн хурдтай, 125 мянган ам.долларын үнэтэй энэхүү машины хуучин болон шинэ хувилбар аль алиных нь эрэлт огцом нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна. Цастай замд зориулагдсан "Tucker Sno-Cat" нэртэй машин нь анх АНУ-ын Орегон мужид үйлдвэрлэгдэж байжээ. Дээрх машиныг XX зууны хоёрдугаар хагаст Арктик, Антарктикийн замд түлхүү ашиглаж ирсэн байна. Энэ төрлийн автомашиныг одоогоор жилд 50-100 ширхэг үйлдвэрлэж байгаа төдийгүй компанийг нь үүсгэн байгуулагч Такерийн ач охин Такер Сулливан удирдаж байгаа аж. "Tucker Sno-Cat"-ийг үйлдвэрлэгч компани 2017 онд АНУ-ын Засгийн газартай 600 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com