“Tiger 21”-ийн гишүүд үл хөдлөх хөрөнгийн салбарыг онилж байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 16:40
Чинээлэг хөрөнгө оруулагч, энтрепренерүүдийн сүлжээ болох “Tiger 21” клубийн гишүүд үл хөдлөх хөрөнгийн салбарыг онилж байна.
Дунджаар 100 сая ам.долларын хөрөнгө эзэмшдэг эдгээр эрхмүүдийн хөрөнгө оруулалтын сагсны 27 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар дангаар бүрдүүлж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс үл хөдлөхийн салбарт гарсан богино болоод урт хугацааны өөрчлөлтүүдэд гол анхаарлаа хандуулж байна.
Бүтцээр нь харвал аж үйлдвэрийн чиглэлийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт маш өндөр байгаа аж. Ялангуяа интернэт сүлжээний гол багана болсон дэд бүтцийн төвүүд хөрөнгө оруулалт ихээр татаж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 16:40
68404
BBJAX