“ThyssenKrupp” ган үйлдвэрлэлийн бизнесээ биржид бүртгүүлэхээр судалж байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 19 16:20
ХБНГУ-ын “ThyssenKrupp” компани ган үйлдвэрлэлийн нэгжээ биржид бүртгүүлэх талаар судалж байгааг эх сурвалж мэдээллээ.
Дэлхийн хэмжээнд гангийн нөөц нэмэгдэж байгаагаас “ThyssenKrupp”-ийн ган үйлдвэрлэлийн нэгж нь хүнд сорилттой тулгараад байгаа аж. Тус компани үүнд шийдэл олохоор удаан хугацаанд судалж байгаа юм. 7000 гаруй ажилтантай охин компани нь Германы автомашин үйлдвэрлэлийн зах зээлийн хамгийн том ган нийлүүлэгч аж.
Энэхүү мэдээллийн дараа “ThyssenKrupp” компанийн хувьцааны ханш Франкфуртын биржид 7.8 хувиар өсөж, үнэлгээ нь 7.2 тэрбум ам.доллар хүрчээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-19 16:20
67662
BBJAX