"The War With Grandpa" кино 3.6 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ
101 студийн "The War With Grandpa" кино Хойд Америкт нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Энэхүү кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 3.6 сая ам.долларын орлого олсон байна. Улмаар “Box Office”-ийн жагсаалтыг таван долоо хоног тэргүүлсэн "Tenet"-ийг давж байна.
Кристофер Ноланы бүтээл “Tenet” кино энэ долоо хоногт нийт 2.1 сая ам.долларын орлого олж, нэг байр ухарлаа. 205 сая ам.доллароор бүтсэн энэхүү кино олон улсад нийт 307 сая ам долларын орлого олоод байгаа юм.
Үүнээс гадна “20th Century” студийн бүтээл "The New Mutants" кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Нээлтээ хийснээс хойш нийт 43 сая ам.долларын орлого олсон "The New Mutants" кино нь “X Men” цувралын хамгийн сүүлийн бүтээл юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com