“Tesla” 2021 оны I улиралд 184 мянга 800 автомашин нийлүүлжээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 05 14:00
Цахилгаан автомашины салбарт тэргүүлэгч “Tesla” компани 2021 оны эхний улиралд нийт 184 мянга 800 автомашин нийлүүлснээ мэдэгдлээ.
БНХАУ болон АНУ-д цахилгаан автомашины эрэлт өндөр байгаа нь борлуулалт өсөхөд нөлөөлөхөөр байгаа юм. “Tesla” энэ онд 850 мянга гаруй автомашин борлуулах төлөвтэй гэж “Wedbush”-ийн шинжээчид тооцоолжээ.
“Tesla” цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ-д голлон төвлөрөх төлөвлөгөөтэй байгаа аж. Гуравдугаар сард БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан цахилгаан автомашин цэнэглэх станцуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарна гэж мэдэгдсэн юм.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-05 14:00
69411
BBJAX