“Tesla”-ийн "Технохаан" Илон Маск
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 16 13:00
“Tesla” компанийн Гүйцэтгэх захирал болон Санхүү хариуцсан захирал нар өвөрмөц, егөөдсөн утга бүхий "цол"-той боллоо.
Илон Маск өөрийн буюу гүйцэтгэх захирлын тушаалд "Tesla-ийн technoking" буюу "Tesla-ийн Технохаан" гэдэг цол нэмсэн байна. Харин Санхүү хариуцсан захирал Зак Киркхорнд "Сангийн зөвлөх" буюу "Master of Coin" цол өгчээ. Тэд Гүйцэтгэх болон Санхүү хариуцсан захирлын албан тушаалаа давхар авч явна.
Үүнээс гадна “Tesla” хүнд даацын тээврийн хэрэгслээ энэ оны эцсээр нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Эдгээр мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 2.8 хувиар өссөн байна.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-16 13:00
68912
BBJAX