"Tenet” кино 6.7 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ
Кристофер Ноланы бүтээл “Tenet” кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Энэхүү кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 6.7 сая ам.долларын орлого олсон байна.
200 сая ам.долларын төсвөөр бүтсэн “Tenet” кино олон улсын “Box Office”-оос нийт 207 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Улмаар энэ онд хамгийн өндөр орлого олсон тав дахь киногоор нэрлэгдэж байна.
Харин “Walt Disney”-ийн бүтээл “Mulan” кино БНХАУ-ын кино театруудад нээлтээ хийж, 23.2 сая ам.долларын орлого оллоо. Улмаар нийт орлого нь 37.6 сая ам.доллар хүрсэн талаар “Disney” мэдээлжээ. 200 сая ам.долларын зардлаар бүтсэн “Mulan”-ийг бүтээхэд дан Азийн орны уран бүтээлчид оролцсон төдийгүй эмэгтэй найруулагч ажилласан байна. БНХАУ-д кино театруудын 91 хувь нь нээгээд байгаа аж. Хэдий тийм боловч цар тахлын улмаас нийт хүчин чадлынхаа 50 хувьд нь ажиллаж байгаа юм байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com