“Tenet” кино 20.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлэв
Кристофер Ноланы “Tenet” кино нээлтээ хийсэн даруй АНУ-д 20.2 сая ам.долларын орлого олж, “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Шинжлэх ухааны уран зөгнөлт, тагнуулын сэдэвт энэхүү кино үзэгчдийг кино театруудад эргүүлэн татна гэсэн найдлага “Hollywood”-д бий болоод байсан юм. Хэдий тийм боловч олон улсад 58.1 сая ам.доллар буюу илүү өндөр орлого олсныг харвал үзэгчид кино театрыг зорих хандлага АНУ-аас илүү бусад улсад өндөр байна. Тухайлбал, энэхүү кино БНХАУ-д дангаар 30 сая ам.долларын орлого олжээ.
Үүнээс гадна өндөр хүлээлт үүсгээд байсан “Walt Disney”-ийн “Mulan” кино эхний ээлжид Сингапур, Тайланд зэрэг харьцангуй жижиг зах зээлд нээлтээ хийж, 5.9 сая ам.долларын орлого олоод байна. Одоогоор нээлтээ хийсэн орнууд нь дэлхийн кино зах зээлийн зургаан хувийг бүрдүүлж байгаа талаар “Walt Disney” мэдээлжээ. Энэ долоо хоногт шинэ киноны нээлтүүд үргэлжлэх бөгөөд “Mulan” БНХАУ-д энэ баасан гарагт нээлтээ хийнэ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com