SXCoal: 2021 онд БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл өсөх төлөвтэй
2021 онд БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл өсөх төлөвтэй гэж “SXCoal” мэдээллээ. 2021 онд коксжих нүүрсний эрэлт 565 сая тонн хүрч өснө гэж тооцоолжээ.
Ингэснээр нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байдалд хүрч, хомсдол үүснэ гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын тал Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьснаар зарим худалдан авагчид Монгол Улс, ОХУ-аас худалдан авч буй нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлжээ. Хэдий тийм боловч цар тахлын улмаас Монголын нийлүүлэлт огцом буураад байгаа юм.
Импорт буурснаар 2021 онд БНХАУ-ын уурхайнууд олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвтэй гэдгийг онцолсон байна. Тодруулбал: БНХАУ-ын уурхайнуудын дотооддоо нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны дүнгээс 3.7 хувиар өсөж, 503 сая тонн хүрнэ гэжээ.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com