SXCoal: БНХАУ Австралийн хоригоо ойрын хугацаанд цуцлахаар судалж байж магадгүй
БНХАУ-д өнгөрсөн онд нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлсэн Шаньси мужид “коронавирус”-ийн тохиолдол бүртгэгдсэнээр нүүрсний нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байна.
Улмаар тус улс Австралийн нүүрсний импортод тавьсан хязгаарлалтаа ойрын хугацаанд зөөллөхөөр судалж байж магадгүй гэж “SXCoal” мэдээллээ.
БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо болон тус улсын Гаалийн ерөнхий газар Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах эсэх асуудлаар энэ сарын наймны өдөр уулзалт хийсэн гэх мэдээлэл гарсан байна. Мөн БНХАУ-ын өмнөд хэсэгт Гуанжоу боомтод Австралийн нүүрс ачсан усан онгоц ачаагаа буулгаж эхэлсэн тухай “SXCoal” мэдээлжээ.
БНХАУ өнгөрсөн оны аравдугаар сараас Австралийн нүүрсний импортыг хориглосон бөгөөд ОХУ, Монголоос авах импортоо нэмэгдүүлэх хандлагатай байгаа юм.
БНХАУ-ын нүүрсний импорт есөн сар дараалан буурсны эцэст 12 дугаар сард өмнөх сараасаа гурав дахин өсөж, 39 сая тонн болжээ.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com