“SpaceX” V/27-нд анх удаа сансарт хүн хөөргөхөөр төлөвлөөд байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 25 12:00
Илон Маскийн “SpaceX” компани анх удаа сансарт хүн хөөргөхөд бэлэн болоод байна. Тус компани тавдугаар сарын 27-нд Флорида мужаас “Falcon 9” пуужин хөөргөхөөр төлөвлөөд байгаа аж.
Энэхүү пуужингаар “NASA”-ийн хоёр сансрын нисгэгчийг олон улсын сансрын станцад хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ нь хувийн хэвшлийн компани сансарт хүн хөөргөж буй анхны тохиолдол төдийгүй 2011 оноос хойш АНУ-ын нутаг дэвсгэр дээрээс сансрын нисгэгчид хөөрөх гэж буй анхны үйл явдал болж байгаа юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-25 12:00
63381
BBJAX