SouthGobi Resources: Урьдчилсан тооцооллоор 2020 онд $19-24 саяын алдагдалтай ажилласан
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 03 16:20
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2020 онд 19-24 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэх урьдчилсан тооцоолол гаргасан байна.
Тус компани 2020 оны санхүүгийн тайлангаа энэ сард танилцуулах товтой байна. “COVID-19” цар тахлын улмаас 2020 оны II, III сард Монгол Улс, БНХАУ-ын хилийг хааж, нүүрсний экспорт тасалдсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарлажээ. “SouthGobi Resources” компани Өмнөговь аймгийн нутагт орших “Овоот толгой” уурхайд коксжих нүүрс олборлодог.
Лхагва гарагийн байдлаар Хонгконгийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 8.93 хувиар өсөж, 1.22 хонгконг доллар болсон байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-03 16:20
68623
BBJAX