“Softbank Group”-ийн үйл ажиллагааны ашиг I-III сард 3 дахин нэмэгдэж, 4.5 тэрбум ам.доллар хүрлээ
Японы үндэстэн дамнасан конгломерат “Softbank Group”-ийн үйл ажиллагааны ашиг 2019 оны эхний гурван сард гурав дахин нэмэгдэж, 494.9 тэрбум иен буюу 4.5 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүнд “Uber Technologies”-оос олсон 418 тэрбум иений ашиг гол дэмжлэг болжээ.
Учир нь “Softbank Group” болон тус компанийн “Vision Fund” сан такси дуудлагын “Uber Technologies”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчид бөгөөд “Uber Technologies” компани IPO хийснээр зах зээлийн үнэлгээ нь 82 тэрбум ам.доллар хүрээд байгаа юм. Японы тэрбумтан Масаёши Сон “Softbank Group”-ийг үүрэн оператороос технологийн хөрөнгө оруулагч компани болгон өөрчилж байна. Түүнчлэн түүний 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Vision Fund” сан салбартаа хэдийн тэргүүлэгч болжээ. “Softbank Group” унаа дуудлагын салбарт дэлхийд тэргүүлэгч хамгийн том компаниудын бараг бүгдэд нь хувьцаа эзэмшдэг төдийгүй бусад томоохон старт-апуудтай хамтарч байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com