“Snapdragon Wear 3100" чиптэй тансаг зэрэглэлийн ухаалаг цаг “Montblanc”-ийн “Summit 2”
Германы тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Montblanc” компани “Summit 2” хэмээх ухаалаг бугуйн цагаа танилцууллаа.
Энэхүү бугуйн цаг нь “Qualcomm”-ийн “Snapdragon Wear 3100" чип суулгасан хамгийн анхны тансаг зэрэглэлийн ухаалаг цаг болж байна. Шинэ төрлийн чип суулгаснаар цаг харах тохиргоо идэвхжсэн үед бусад функцууд идэвхгүй болж, цэнэгийг удаан хадгалах боломж олгодог байна. Түүнчлэн “Summit 2” нь найман гегабайтын багтаамжтай, усны хамгаалалттай, андройд үйлдлийн системтэй. Шинэ цаг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 995 ам.доллараар хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна.
Сонирхуулахад, ирэх жилүүдэд ухаалаг бугуйн цагны зах зээл эрчимтэй тэлж, 2020 он гэхэд 27.3 тэрбум ам.доллар хүрч, 94.3 сая цаг борлуулна гэсэн урьдчилсан тооцооллыг судалгаа шинжилгээний “IDC” компани хийжээ.
С.Өлзийбуян
Холбоо барих: ulziibuyan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com