“Samsung Electronics”-ийн I улирлын ашиг 44 хувиар өсжээ
“Samsung Electronics” компанийн 2021 оны эхний улирлын ашиг 44 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 65 их наяд вон хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болжээ. Үүнд “Samsung Electronics”-ийн оны эхэнд танилцуулсан “Galaxy S21” загварын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн АНУ, БНХАУ-ын технологийн компаниудад хориг тавьснаар “Samsung Electronics”-ийн зах зээлд эзлэх хувь нэмэгджээ.
Улс орнуудын эдийн засаг сэргэж, хагас дамжуулагчийн үнэ өсөж буй нь компанийн үйл ажиллагаанд цаашид ч эергээр нөлөөлөхөөр байгааг шинжээчид онцолж байна. “Samsung Electronics” компани энэ сарын 29-нд цэвэр ашгийн үзүүлэлтээ тайлагнах товтой байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com