“Samsung”-ийн ухаалаг гар утасны борлуулалт IV улиралд буурч, ашиг нь таамгаас доогуур гарав
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 08 11:40
БНСУ-ын “Samsung Electronics” компанийн ухаалаг гар утасны борлуулалт өнгөрсөн улиралд сул байснаас гадна хагас дамжуулагчийн үнэ хямд байгаагаас ашиг нь шинжээчдийн таамгаас доогуур гарлаа.
Мөн өрсөлдөгч “Apple” компани 5G сүлжээг дэмждэг “iPhone”-ийн шинэ загвар гаргаж, БНХАУ-ын технологийн компаниуд дотоод зах зээлдээ анхаарч байгаагаас “Samsung Galaxy” ухаалаг гар утасны борлуулалт IV улиралд буураад байгаа юм.
12 дугаар сараар эцэслэсэн улиралд тус компанийн үйл ажиллагааны орлого 8.3 тэрбум ам.доллар болоод байгаа аж. Одоогоор ногдол ашиг тараах эсэхээ мэдэгдээгүй бөгөөд энэ сарын эцсээр тайлангаа эцэслэхдээ зарлах товтой байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-08 11:40
67415
BBJAX