“Rusal”-д тавьсан АНУ-ын хоригийн улмаас хөнгөн цагааны ханш өслөө
“Rusal”-д тавьсан АНУ-ын хоригоос хойш хөнгөн цагааны ханш арилжааны таван өдрийн дотор Лондоны Металлын биржид 13 хувиар өсөөд байна. Лхагва гарагт хөнгөн цагааны ханш 2.2 хувиар өсөж, тонн нь 2248 ам.долларт хүрчээ. АНУ-ын хоригийн дараа Лондоны Металлын бирж, Чикагогийн бирж хөнгөн цагаан үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Rusal”-аас металл авахаа зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн тус компанийн хамгийн том худалдан авагч “Glencore” компани “Rusal”-тай хийсэн 50 мянган тонн металлын гэрээгээ цуцална гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм. Цаашид “Rusal”-д тавьсан хориг үргэлжилбэл дэлхийн хөнгөн цагааны зах зээлд нийлүүлэлтийн хомстол үүсэх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна.
Н.Содонтуяа
Холбоо барих: sodontuya.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com