Rio Tinto: Шинэ Зеланд дахь хөнгөн цагааны үйлдвэртэй холбоотой хэлцэлд хүрлээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 14 14:40
“Rio Tinto” компани “Meridian Energy” компанитай эрчим хүчний хэлэлцээрт хүрснээр Шинэ Зеланд дахь хөнгөн цагаан боловсруулах “Tiwai Point” үйлдвэрийнхээ үйл ажиллагааг 2024 он дуустал үргэлжлүүлэх боломжтой боллоо.
Мөн “Rio Tinto” компани энэхүү боловсруулах үйлдвэртэй холбоотой зардал өндөр байгаа асуудлаар Шинэ Зеландын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж, явц нь ахицтай байгаа юм байна.
“Tiwai Point” боловсруулах үйлдвэрийг “Rio Tinto” болон “Sumitomo Group” хоёр хамтран эзэмшдэг аж. Энэ удаагийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлснээр 1000 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-14 14:40
67556
BBJAX